Хонины орд
by
Админ
- August 26, 2017
ХОНЬ
03.21-04.20
Эрхшээгч гариг: Ангараг, Дэлхий ван.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Хонь, Цаа буга, Улаан шар, Ногоон квадратууд.
Ээлтэй өдрүүд: Мягмар.
Ээлгүй өдрүүд: Баасан, Бямба.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Бадмаараг, Анар, Очир эрдэнэ.
Ургамал: Хонгорзул.
Тоо: 5,7,9.
Тохирох өнгө: Улаан.
Үл нийцэх орд: Жинлүүр.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Хонь, Цаа буга, Улаан шар, Ногоон квадратууд.
Ээлтэй өдрүүд: Мягмар.
Ээлгүй өдрүүд: Баасан, Бямба.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Бадмаараг, Анар, Очир эрдэнэ.
Ургамал: Хонгорзул.
Тоо: 5,7,9.
Тохирох өнгө: Улаан.
Үл нийцэх орд: Жинлүүр.
Нохой жилд хонины ордныхныг олон гайхамшиг, адал явдал хүлээж байна. Тахиа жилд биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө ирэх жил биелүүлэх боломж гарч ирнэ. Нэг болон хоёрдугаар сард ажлынхаа үр дүнг тооцоолон гаргаж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Гуравдугаар сар гэхэд олон зорилтыг өмнөө тавьсан байна. Хонины ордныхон ирэх жил өрсөлдөгчидтэйгээ асуудлаа тайван замаар шийднэ. Тэд таныг хуурч мэхэлнэ гэж бүү ай. Ирэх жил хонины ордныхны хувьд бизнесийн салбарын бүхий л хаалга нээгдэнэ. Зун гэхэд муугүй амжилтанд хүрсэн байх бөгөөд нөлөө бүхий хүмүүс танд ашигтай санал тавина. Хувийн амьдрал өөрчлөлт, олон гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Долоодугаар сард гэхэд шинэ хүмүүстэй танилцаж, хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Ажил хэрэг өөдрөг байж, амрах ч завгүй ажиллах бөгөөд ашигтай хэлэлцээр, саналууд бизнесменүүд байнга ирнэ. Өмнөх жилүүдэд байгаагүй санхүүгийн амжилтанд хүрнэ. Өвлийн саруудад ч нөхцөл байдал таатай байна. Нохой жилд та амьдралд тань дорвитойхон өөрчлөлт авчрах мөнгөн хуримтлал үүсгэж чадна. Ганц бие хонины ордыхон хайр дурлалтайгаа учирч, ирээдүйн амьдралаа төлөвлөнө. Гэр бүлтэй хонины ордныхон гэр бүлийн гишүүддээ зориулан үе үе баярын ширээ засаарай, ингэснээр харилцаа сайжрахад тустай. Эрч хүчтэй, ажилсаг хонины ордныхон жилдээ ядаж ганц сар сайтар амрах хэрэгтэй. Амралтанд явахдаа зөөврийн компьютер, гар утас, найз нөхдөө аваад яв. Орчин өөрчлөгдөж, таатай уур амьсгал бүрдэхийн дээр ажлаа ч хойш тавихгүй сайхан боломж гарна.
ХАЙР ДУРЛАЛ
2018 он шинэ танил, хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай байна.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Ирэх жил та хайртай хүнээ зөв сонгож чадна. Гэхдээ зөн совин, саруул ухаанаа ажиллуулахаа мартав. Та ганц бие бол хайраа илчилсэн хүн аяндаа таны өмнө гарч ирнэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд бүх зүйл хэвийн сайхан байна.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Таны сэтгэл татам байдал эсрэг хүйстнийнхнээ ихээр татна. Нүд ирмэх төдийд танд татагдаж, сэтгэлээ өгсөн хүмүүсийн тоо олширно. Тиймээс энэ чадвараа байнга ашиглах гээд хэрэггүй. Танд хань хэрэгтэй болохоос түр зуурын гал халуун харилцаа хэрэггүй шүү дээ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хардалт гэх таагүй зүйлтэй учирч мэднэ. Ийм шалтаг үүсгэхгүйн тулд ханьдаа нээлттэй бай.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жил таныг гонсойлгон орхихгүй. Амьдралын баяр баясгаланг мэдэр, сээтэгнэ, бусдыг өөртөө тат. Энэ зөвлөгөө ганц бие болон гэр бүлтэй бүх хүмүүст хамаатай. Ганц бие хүмүүс ханиа олж авах харин гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сэргээхэд энэ зөвлөгөө туслана. Ирэх жил эхэлсэн харилцаа дараагийн шатанд хурдан очиж, хурим хийх, хүүхэд төрүүлэхээр төлөвлөж мэднэ. 2018 онд төрсөн ххүүхдүүд ухаантай, сайн хүүхэд байх болно.
АЖИЛ, БИЗНЕС
Ирэх жил мөнгө санхүүгийн тал дээр амжилттай байна. Гагцхүү баруун солгойгүй үрэх биш мөнгөө хуримтлуулж сур.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Зурхайгаа уншаад өөртөө костюм худалдаж авахаар гар. Танд албан тушаал ахих боломж нээгдэнэ. Хямралын үе танд огтхон ч нөлөөлөхгүй. Ашигтай гэрээ хэлэлцээрийн санал авна. Хамгийн гол нь ашигтай холбоо харилцаа тогтоо.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Та маш аз одтой байна. Танд ашигтай санал олон ирэх тул сонголт хийх амаргүй байна. Эрсдэл хийхэд ч гэмгүй. Гэхдээ эрсдэл хийж байна гээд мөрийтэй тоглоомын газар руу зүглээд ч хэрэггүй гэдгийг санаарай. Харин сугалаанд аз таарч мэднэ. Эерэг эрч хүчтэй бай, ингэснээр мөнгөний амжилт таныг байнга дагалдана.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд та толгойдоо орсон санаа бүрийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой. Шинэ санаа хэдийд ч орж ирж мэдэх тул өөртөө үргэлж жижиг тэмдэглэлийн дэвтэр, эсвэл юм тэмдэглэх цаас авч явж бай. Мөнгөний амжилт чимээгүй байдалд дуртай гэдгийг санаж төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах гэсний хэрэггүй.
ГЭР БҮЛИЙН ЗУРХАЙ
Ирэх жилийг хайр дурлал, гэр бүл, үнэнч байдлын жил гэж нэрлэж болно. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад таатай үе.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Ханиа аль болох магт. Бусдыг шүүмжилснээр сайхан харилцаа үүсэх нь ховор. Энэ зөвлөгөө хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд ч хэрэг болно. Мөн гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг үе үе барьж байвал сайна.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. 2018 онд гэр бүлийн амьдрал гайхамшгаар дүүрэн байна. Хонины ордны зарим хүмүүс бүл нэмж мэднэ. Байр сууцаа засахаа мартав. Зочдыг хүлээн авах өрөөгөө гайхалтай засаж тохижуулах хэрэгтэй. Хуримын ой, төрсөн өдөр зэрэг гэр бүлийн баяруудаа ойр дотныхонтойгоо хуваалцан аль болох их зочин урь.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд та буулт хийж сурахаас аргагүй. Танай гэр бүлийн гишүүд эрх дураараа авирлан зөрүүдлэхгүй ч тэд маш эмзэг, гомдомтгой болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт явган аялал, хотоос гарч зугаалах зэргийг цагийг хамтдаа өнгөрүүлээрэй.
ЭРҮҮЛ МЭНД
Эррүүл мэндийн тал дээр муугүй байна. Гэхдээ хорт зуршлаасаа салах цаг нь иржээ.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. 2018 онд та эрч хүчээ нөхнө. Энэ эрч хүчээ зөв гольдрилд нь оруулж, спортоор хичээллэ. Мөн хоол хүнсэндээ анхаараарай. Чипс түргэн хоол зэргийг бодоод ч хэрэггүй.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд гуниглаж, уйтгарлах цаг олдохгүй. Харин үүний оронд амарч тайвширч сур. Цэцгэн эмчилгээ, бясалгал зэрэг сүүлийн үед ихээхэн дэлгэрч буй эмчилгээний аргууд танд тохирно. Мөн амарч тайвширахад хөгжим тустай. Тэр дундаа сонгодог хөгжим илүүтэй тайвшруулна. Бах, Моцарт, Шубертын хөгжмүүд хэдхэн хормын дотор таны алжаалыг тайлна.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Танд ирэх жил өвчин хуучинд өртөх аюул ирэхгүй. Гэхдээ өдрийн горимыг баримталж байхыг од эрхэс зөвлөж байна. Өдөржин ажиллаад шөнө нойргүй интернэтээр хэсэх нь таныг улам ядрааж, улмаар хэт ядаргаа депрессд өртөж болзошгүй. Үүний оронд амьдралын хэв маяг баримтлан, спортоор хичээллэж, цэвэр агаарт өнгөрөө.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Ирэх жил хонины ордны хүүхдүүд урьд өмнө байгаагүйгээр бие даасан байдалтай байна. Гэхдээ тэдний хувийн орон зайд халдалгүйгээр түүнийг хянах нь зүйтэй.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Ирэх жил таны бяцхан хүүхдүүд ихээхэн сониуч болно. Тоглоомоо задалж үзэн, саван, тоос сорогч хэрхэн хийдгийг ч сонирхоно. Түүний сониуч занг ашиглан танин мэдэхүйн өгүүллэг, зохиол уншиж өгөн ухаанаа тэлэхэд нь туслаарай.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Таны хүүхдүүд ирэх жил гайхмаар идэвхитэй байна. Тэднийг хөгжмийн дугуйланд бүртгүүлээд үзээрэй. Нуугдсан авьяас илэрч мэднэ.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд таны хүүхдүүдийн жүжиглэх авьяас илэрнэ. Авьяаслаг, төсөөлөн бодох чадвар өндөртэй тэднийг жүжгийн дугуйланд хамруулж, эсвэл хамтдаа жүжиг үзээрэй. Мөн тэд бүхнийг сонирхож, өнөөдөр хуучин хувцсаар тоглоом хийх бол маргааш нь гэхэд цаг хугацааны машин бүтээнэ гэж сууж байж ч мэднэ. Эргэлзэх хэрэггүй, түүний бүтээлч чанар үр дүнгээ өгнө.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй хонины ордныхон. Хөнгөн хийсвэр хонины ордныхон 2018 онд төгс төгөлдрийг хайна. Нохой жилд танд сэтгэлээ илчилсэн, сонирхолтйо хүмүүс олон гарч ирэх ч сонголт хийхээр бүү яар. Олон болзоо, уулзалтанд явснаар гагцхүү таныг ядраахын дээр та зөвхөн гэртээ л бүгэхийг юу юунаас илүү хүснэ. Яг л ийм үед таны хүсэн хүлээсэн хүн гарч ирнэ. Өөрөөр хэлбэл таны хүлээж байсан хүн хажууханд тань байсан гэсэн үг. Хуримандаа бэлд, мөнгөө цуглуул.
Үхэр жилтэй хонины ордныхон. Нохой жил таныг бүтэн жилийн туршид ивээлдээ байлгана. Үхэр жилтэй хонины ордныхон мөнгө санхүү, хайр дурлалын тал дээр санаа зоволтгүй. Гол нь санаа муутай хүмүүсээс хол яв. Та харилцахад амар хүн ч гэлээ анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Ирэх жил ашигтай, урт хугацааны гэрээний санал авах боломжтой.
Бар жилтэй хонины ордныхон. Ирэх жил таныг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. 2018 онд танд дэмжлэг үзүүлэх хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Үнэнч, нээлттэй бай, луйварчинтай ярихдаа ч тэдний нүд рүү нь хар. Хайр дурлалын тал дээр таатай байна.
Туулай жилтэй хонины ордныхон. Та ирэх жил өмнөө тулгарсан асуудал бүрийг нүд ирмэхийн зуур шийдэх бөгөөд нохой жил танд олон шинэ гэнэтийн бэлэг бэлджээ. Ажил хэргээсээ хөндийрөлгүй, гадаад үзэмждээ ч анхаарахыг од эрхэс зөвөж байна. Эсрэг хүйстнээ татах увдис ихтэй байна. Мөнгө санхүүгийн тал дээр зөн совингоо дага.
Луу жилтэй хонины ордныхон. Ирэх жил та аз жаргалаар дүүрэн байна. Танд байнга гайхалтай, шинэ санаанууд төрнө. Төлөвлөгөөгөө биелүүлж, өрсөлдөөнөөс бүү ай. Нохой жил таныг муу хүмүүсээс хамгаална.
Могой жилтэй хонины ордныхон. Та ухаантай, эргэцүүлэн тунгаах чадвартай. Ийм зан чанарт атаархахгүй байхын аргагүй. Нохой жил танд олон боломж, гарц гаргалгааг зааж өгнө. Бусдын үйлдлийг урьдчилан таамаглах чадвар өндөр байна. Харин хувийн амьдрал дээрээ энэ чадвараа ашиглаад хэрэггүй. Хайр дурлалыг урьдчилан таамаглаж, гэнэтийн бэлгийг үгүй хийх сайхан гэж үү?
Морь жилтэй хонины ордныхон. Нохой жил таныг аливаа таагүй бүхнээс хамгаална. Ирэх жил өөрийн гэсэн бизнесийг нээж, дуртай зүйлээ худалдан авах боломж гарч ирнэ. Нөлөө бүхий танилуудтай болсноор тэд танд дэмжлэг үзүүлнэ.
Хонь жилтэй хонины ордныхон. Хайр дурлал, гэр бүлийн тал дээр хардаж сэрдэхээс холхон яв. Ирэх жил хосуудын харилцаа сайн байна. Мөн гадаад үзэмж, хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй. Ажил хэргийн хүмүүстэй уулзахад зохицсон байдлаар биеэ сайхан авч явахыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс ирээдүйн ханьтайгаа учран хуримаа товлож магадгүй.
Бич жилтэй хонины ордныхон. Ирэх жил хүмүүстэй харилцахдаа тайван байдлаа алдахгүй байхыг хичээ. Энэ нь тийм амаргүй ч биеэ барьж сурснаар харилцаа илүү тогтуун байна. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зоволтгүй. Ганц бие хүмүүс шинэ, сонирхолтой танилуудтай болно.
Тахиа жилтэй хонины ордныхон. Ирэх жил аливаа асуудлаар яаран дүгнэлт гаргах хэрэггүй. Сайтар бодож, тунгаасан нүүдэл хий. Эрсдэл хиймээр байгаа бол бизнесийн салбарт эрсдэлтэй алхам хийгээд үз. Алдахаасаа онох нь их байх вий. Мөнгө хангалттай байх ч дэмий зүйлд биш харин үл хөдлөх хөрөнгөд зарцуулаарай.
Нохой жилтэй хонины ордныхон. Нохой жил танд ивээлээ өгч, бүхий л талбарт нөхцөл байдал сайн байна. Та томоохон компанид ажилладаг бол авьяасаа нээх цаг нь ирж. Албан тушаал ахих шат хэт өндөр ч оны дунд үеэр танд шат ахих боломж гарч ирнэ. Хувийн амьдралд гэнэтийн бэлэг дүүрэн байна. Гэр бүлтэй хүмүүс бүл нэмэж магадгүй.
Гахай жилтэй хонины ордныхон. Нохой жил таныг аливаа асуудлаас хамгаална. Хайр дурлалын тал дээр ганц бие хүмүүс гал халуун учралтай нүүр тулах бол гэр бүлтэй хүмүүсийн харилцаа сайжирна.
0 comments